NBA-ын улирлын тоглолтууд дуусч өнөөдөр шигшээ буюу хасагдах шатны тоглолтод оролцох сүүлийн хоёр баг тодорно. Эхний тоглолт Орлондо Межик талбайдаа Шарлот Хорнетс багтай тоглож 90-126 харьцаагаар Межик хожлоо. Улмаар дорнод бүсийн наймдугаар байраар гарч Детройт Пистонс багтай тоглохоор боллоо. Тус тоглолтод дөрөвдүгээр сарын 20-ны өглөө 06:30 цагт болно.
Харин өнөөдрийн тоглолтод Межикээс гараанд гарсан таван тоглогч бүгд 10-аас дээш оноог авсан бол Паоло Банкеро 25 оноо, 5 самбар, 6 дамжуулалт, 2 хаалтаар багаа тэргүүлсэн бол Франз Вагнер 18 оноо, 7 самбар, 6 дамжуулалт, Вендел Картер Жуниор 16 оноог авсан байна. Эсрэг багаас Ламело Болл 23 оноо, Майлс Бриджис 15 оноог авсан байна.