Хөлбөмбөгийн хамгийн нэр хүндтэй тэмцээн болох Аваргуудын лигийн шилдэг найман багийн хариу тоглолтууд өнгөрсөн шөнө боллоо. Өнгөрсөн жилийн аварга баг Францын "Парисен Жермен" клуб Английн "Ливерпүүл" клубын талбайд зочилж 0-2 харьцаагаар аваргууд хожлоо. Улмаар хоёр тоглолтын нийлбэр дүнгээр 0-4 харьцаагаар хагас шигшээд шалгарлаа.
Тус тоглолтын эхний хагас тэнцээгээр өндөрлөсөн бол хоёрдугаар хагаст Усман Дембеле 70 болон 90+1 дэх минутад гоолдож дубл хийсэн байна. Тэдний өрсөлдөгч нь өнөөдөр шөнө 03:00 цагт тодрох бөгөөд Баейрн Мюнхэн болон Реал Мадрид багуудын хожсонтой нь тоглоно.