Хөлбөмбөгийн хамгийн нэр хүндтэй тэмцээн болох Аваргуудын лигийн шилдэг найман багийн эхний тоглолтууд болж дууслаа. Өнгөрсөн жилийн аварга баг Францын "Парисен Жермен" клуб талбайдаа Английн "Ливерпүүл" клубтэй тоглож 2-0 харьцаагаар аваргууд хожлоо. Эхний гоолыг 11 дэх минутад Дезире Дуэ гоолдсон бол эцсийн цэгийг 65 минутад Хвича Кварацхелия оруулсан байна. Хоёр багийн хариу тоглолт дөрөвдүгээр сарын 15-ны шөнийн 03:00 цагт Ливерпүүл клубын талбайд болно.
Харин өнгөрсөн шөнө болох нөгөө тоглолт Испаний "Барселона" талбайдаа Испаний "Атлетико Мадрид" клубтэй тоглож, 0-2 харьцаагаар зочид ялалт байгуулж өндөрлөлөө. Тоглолтын 44 дэх минутад Барселонагийн хамгаалагч Кубарси өөрийн талбайн 16-ын гадна алдаа хийснээр улаан хуудас авч талбайг чөлөөсөн бол торгуудийн цохилтыг 45 минутад Хулиан Альварес гоолдож Атлетико тэргүүлсэн бол эцсийн цэгийг 70 минутад Александр Серлот оруулсан байна. Улмаар хүн дутуу Барселонагийнхан сөрөг довтолгоо хийж байсан ч оновчтой болгож чадаагүй бөгөөд хэцүүхэн даалгавартайгаар айлын талбайд зочилж тоглохоор болж байна. Тус тоглолт дөрөвдүгээр сарын 15-ны шөнийн 03:00 цагт Атлетико Мадридын талбайд болно.
