Клевлэнд Кавалерс улирлын эхний хожигдлоо хүлээлээ

Клевлэнд Кавалерс улирлын эхний хожигдлоо хүлээлээ

NBA-ын талбайд зургаан тоглолт боллоо. Улирлыг эхний зургаан тоглолтодоо ялагдал хүлээгээгүй байсан Клевлэнд Кавалерс талбай дээрээ Атланта Хаукс багтай тоглолоо.

Тоглолтын эхний үед 20-20 харьцаагаар тэнцсэн ч хоёрдугаар үед 13 оноог Хаукс илүү авснаар хошуулчилж эхэлжээ. Гэвч сүүлчийн хагаст оноог нөхөж дөрөв хүртэл ойртуулсан ч 110-106 харьцаагаар Атланта Хаукс улирлыг таван хожил нэг хожигдолтой болжээ. Харин Кавалерс улирлын анхны хожигдлоо амсжээ.

Тус тоглолтод Деннис Шродер 28 оноог авч тэргүүлсэн бол Дуайт Ховард 7 оноо, 17 самбараас бөмбөг авч, Дент Безимор 25, Пол Миллсап 21 оноог тус тус авчээ. Харин эсрэг багаас Кари Ирвинг 29 оноо, Леброн Жеймс 23 оноо, 9 самбараас бөмбөг авч, Кевин Лов 24 оноо, 12 самбараас бөмбөг авчээ

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.