Электрон спортын "Counter Strike-2" төрлийн “PGL Bucharest 2026” тэмцээн өнөөдөр буюу дөрөвдүгээр сарын 4-11-ний хооронд болно. Тус тэмцээнд Монгол Улсаас "The Mongolz" баг өрсөлдөх бөгөөд өчигдөр эхний тоглолтоо Олександр Костыльев "s1mple"-ээр удирдуулсан Португалын "BC.Game Esports" багтай хийж 2-0 (Dust2 13-3; Ancient 13-11; Nuke 0-0) харьцаагаар хожлоо.
Улмаар өнөөдөр тэд шөнийн 00:00 цагт Шведын "EYEBALLERS" багтай тоглоно.
Тоглолт свисс дүрмээр 16 баг хоорондоо тоглож гурван хожилтой найман баг нь тэмцээний шигшээ шалгарч, гурав хожигдсон багууд нь тэмцээнээ өндөрлүүлэх юм.
"The MongolZ" багийн бүрэлдэхүүнд ахлагч Blitz /Б.Гарьдмагнай/, Techno4k /М.Содбаяр/, 910 /Б.Өсөхбаяр/, Mzinho /Б.Аюуш/, "Cobrazera" У.Анарбилэг, дасгалжуулагчаар Maaraa /Б.Эрдэнэдалай/ нар оролцож байна.

