Криштиано Роналдо: Би замналаа “Реал”-д өндөрлүүлмээр байна

Криштиано Роналдо: Би замналаа “Реал”-д өндөрлүүлмээр байна
Испанийн алдарт “Реал Мадрид” клубын довтлогч Криштиано Роналдо саяхан багтайгаа шинэ гэрээ байгуулсан. Улмаар Эзэн хааны багт замналаа өндөрлүүлэхийг хүсч байгаагаа ярьжээ. 
 
Тэрбээр “Багтайгаа шинэ гэрээ байгуулж, гарын үсэг зурсан нь миний замналын хамгийн чухал зүйл байлаа. Дэлхийн хамгийн шилдэг багт дахиад таван жил тоглох нь, энэ бол онцгой үйл явдал. “Реал” миний сэтгэл зүрхэнд байдаг, би энд зодог тайлмаар байна. 
 
Миний замналын хамгийн сэтгэл хөдөлгөм улирлын дараа би багтайгаа гэрээгээ шинэчиллээ. Өнгөрсөн улиралд Аваргуудын лиг, Европын аваргад түрүүлсэн. Харин одоо Аваргуудын лигт цомоо хамгаалахыг хүсч байна. Дараа нь 2018 оны дэлхийн аваргад бэлтгэнэ” хэмээн ярьжээ. 
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.