Электрон спортын "Counter Strike-2" төрлийн "BLAST Open Spring 2026" тэмцээн өнөөдөр буюу гуравдугаар сарын 18-29-ны хооронд болно. Тус тэмцээнд Монгол Улсаас "The Mongolz" баг оролцож байгаа бөгөөд "В" хэсэгт орж хоёр дахь тоглолтоо өнгөрсөн шөнө Европын холбооны "Team Vitality" багтай тоглож 0-2 (Mirage 4-13; Overpass 14-16; Inferno 0-0) харьцаагаар хожигдлоо. Энэ он гараад гурван удаа таарч тоглоход бүгдэд нь хожигдоод байна.
Улмаар "The Mongolz" доод хүснэгт рүү унаж байгаа бөгөөд өнөөдөр шөнө 00:00 цагт Хойд Америкийн "Team Liquid" багтай тоглоно. Хоёр баг өмнө нь таван удаа таарч тоглоход бүгдэд нь манай залуус хожсон юм. Сүүлд "StarLadder Budapest Major 2025" тэмцээний хоёр дахь тоглолтод таарч тоглож Inferno 13-9 харьцаагаар хожсон юм.
Хоёр багийн хожигдсон нь тэмцээнийг орхих бол хожсон баг нь шигшээ тоглолтын төлөө ОХУ-ын "Spiret" болон Өмнөд Америкийн "9z Team" багуудын хожсонтой нь тоглох юм.
Манай залуус эхний тоглолтоо Европын холбооны "MOUZ" багтай тоглож 2-0 (Nuke 13-11; Inferno 13-3; Mirage 0-0) харьцаагаар ялалт байгууллаа. Манай залуус таван тоглолт дараалж ялагдсан байсан бөгөөд энэ удаа ялалт байгуулсан байна.
"The MongolZ" багийн бүрэлдэнүүнд ахлагч Blitz /Б.Гарьдмагнай/, Techno4k /М.Содбаяр/, 910 /Б.Өсөхбаяр/, Mzinho /Б.Аюуш/, "Cobrazera" У.Анарбилэг нар оролцож байгаа бол дасгалжуулагч Maaraa /Б.Эрдэнэдалай/ оролцох боломжгүй байгаа юм байна.
