Өнөөдөр Монгол хүн сансарт ниссэн өдөр

Өнөөдөр Монгол хүн сансарт ниссэн өдөр

1981 оны гуравдугаар сарын 22-нд одоогоос 45 жилийн өмнө энэ өдөр Монгол хүн сансар огторгуйд ниссэн тухай мэдээ дэлхий даяар цуурайтсан түүхэн өдөр тохиож байв.

БНМАУ-ын иргэн, сансрын нисгэгч Жүгдэрдэмидийн Гүррагчаа, ЗХУ-ын сансрын нисгэгч В.А Жанибеков нар энэ өдрийн 14.58 цагт хуучин ОХУ-ын Байконур дахь сансрын хөлөг хөөргөх талбайгаас 1981 оны гуравдугаар сарын 22-ны өдөр “Союз-39” хөлгөөр сансар огторгуйд ниссэн юм.

“Союз-39” хөлгийн баг эх дэлхийгээ 124 удаа тойрч, 1981 оны гуравдугаар сарын 30-нд дэлхий дээр амжилттай газардаж байсан билээ.

Дэлхийн улс орнуудаас Монгол Улс сансрын нисгэгчээ эх дэлхийгээс нисгэсэн 10 дахь орон болж, сансар судлалын түүхэнд нэрээ мөнхөлсөн бөгөөд монголчуудын сэтгэл зүрхэнд үлдсэн хамгийн том түүхэн үйл явдлын нэг юм.

Сансрын нисгэгч, Монгол Улсын баатар /ЗХУ-ын баатар/ Ж.Гүррагчаа сансарт ниссэн Монголын анхны, Ази тивийн хоёр дахь, дэлхийн 101 дэх хүн гэдгээрээ хүн төрөлхтний сансар судлалын түүхэнд мөнхрөн үлджээ.

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ