Өнөөдөр “Дэлхийн яруу найргийн өдөр”

Өнөөдөр “Дэлхийн яруу найргийн өдөр”

Өнөөдөр “Дэлхийн яруу найргийн өдөр” тохиож байна. 1999 онд ЮНЕСКО-гийн Ерөнхий бага хурлын 30 дугаар чуулганаар дэлхийн яруу найргийн өдрийг жил бүрийн гуравдугаар сарын 21-нд тэмдэглэхээр шийдвэрлэсэн. ЮНЕСКО-гийн ерөнхий захирал хатагтай Ирина Бокова 2015 оны “Дэлхийн яруу найргийн өдөр”-т зориулсан илгээлтдээ “Яруу найраг бол эрх чөлөөний үндсэн гол илэрхийлэл. Хүн төрөлхтний дуу хоолой юм” хэмээн хэлсэн байдаг. Утга зохиол бол өөрийн үзэл бодол, дуу хоолойг яруу найргаар дэлхий нийтэд хүргэх боломжтойг онцолж буй юм. 

2026 онд Монголын шинэ үеийн утга зохиолыг үндэслэгчийн нэг Д.Нацагдоржийн мэндэлсний 120 жилийн ой тохиож байна. Монголын нийт яруу найрагчиддаа "Дэлхийн яруу найргийн өдөр"-ийн мэндийг хүргэе.

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ