Өнөөдөр Дашнямтай билэгт сайн өдөр

Өнөөдөр Дашнямтай билэгт сайн өдөр

ХАВРЫН ДУНД ЦАГААГЧИН ТУУЛАЙ САРЫН БИЛГИЙН ТООЛЛЫН 3

НЭГ ЦАГААН МЭНГЭТЭЙ ХӨХ МОРЬ ӨДӨР

  • Үс засуулвал: Эд мал баялаг төгөлдөр болно.
  • Өдрийн наран ургах, шингэх цаг нь: 6:53-19:05.

Тухайн өдөр бар, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба гахай, хулгана жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр хууль цааз гаргах, батлах, хэрэглэх, хулгай дээрмийг номхотгох, гэмтнийг шийтгэх, мал адгуус номхруулах, угаал үйлдэх, тангараг тавих, гэр бүрэхэд сайн. Хэрүүл тэмцэл хийх, хүүхэд хөлд оруулахад муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа болой. Хол газар яваар одогсод баруун урагш мөрөө гаргавал зохистой. Дашням өдөр. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад эд малтай баялаг төгс болно.

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ