NBA -ын талбайд найман тоглолт боллоо. Өнөөдрийн сүүлийн тоглолт Лос Анжелес Лейкэрс талбайдаа Мемфис Гриззлис багтай тоглож 114-120 харьцаагаар хожил байгууллаа. Лейкэрс сүүлийн таван минутад онооны зөрүү таваас дотогш байсан тоглолтод 12 хожил байгуулж ганц ч ялагдаагүй байна.
Тус тоглолтод Леброн Жеймс 26 оноо, 7 самбар, 10 дамжуулалт, Лука Дончич 26 оноо, 9 самбар, 8 дамжуулалт, Жэйк Ларива 26 оноог тус тус авсан байна. Эсрэг багаас Жэйлин Уэлс 23 оноог авсан байна.