The MongolZ багт "cobrazera" буюу У.Анарбилэг тоглоно

The MongolZ багт

Цахим спортын "Counter Strike-2" тоглоомын "The MongolZ" баг шинэ оны босгон дээр тав дахь тоглогчийнхоо нэрийг албан ёсоор зарлалаа. Тодруулбал, 2025 оны арванхоёрдугаар сарын 27-нд "controlez" буюу Б.Өнөдэлгэрийн гэрээний хугацаа дуусаж, багаас гарч байгаа талаар мэдээлсэн.

Тэгвэл "The MongolZ" багийнхаа бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулж, өдгөө 20 настай "cobrazera" буюу У.Анарбилэгийг эгнээндээ нэгтгэжээ. У.Анарбилэг нь 2023 оноос хойш мэргэжлийн түвшинд өрсөлдөж байгаа бөгөөд "The Huns Esports" багийн бүрэлдэхүүнд 1 жил 10 сар тоглосон байна. Түүнчлэн дэлхийн аварга шалгаруулах "StarLadder Budapest Major-2025" тэмцээнд "The Huns Esports" багийн нэрийн дор оролцсон нь түүний олон улсын түвшинд үзүүлсэн хамгийн том амжилт аж.

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ