ЛА Клипперс улирлын тав дахь хожлоо байгууллаа

ЛА Клипперс улирлын тав дахь хожлоо байгууллаа

NBA-ын талбайд найман тоглолт боллоо. Өнөөдрийн сүүлийн тоглолт Сан Антони Спөрс талбай дээрээ Лос Анжелес Клипперс багтай тоглолоо.

Тоглолтын эхний үеэс л тэргүүлж эхэлсэн Клипперс дөрвөн үеийн турш тэргүүлж 116-92 харьцаагаар 24 онооны зөрүүгээр бутниргэжээ. Тус тоглолтод Блэйк Гриффин эхний үеэс гайхалтай тоглолт үзүүлж 28 оноог авсан бол ЖиЖи Редик 14 оноогоор тусалжээ. 

Харин эсрэг багаас Ламаркус Олдридж 19 оноог авсан бол Кавай Леонард 14 оноог авчээ. Клипперс нь улирлыг таван хожил нэг хожигдолтойгоор өрнөд бүсийн хоёрт бичигдэж байгаа бол Спөрс таван хожил хоёр хожигдолтой өрнөд бүсийн дөрөвт эрэмбэлэгдэж байна

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.