Жүдо бөхийн 2025 оны Абу-Дабигийн Их дуулга тэмцээнд эрэгтэйчүүдийн -60 кг жинд хүч үзсэн ОУХМ Э.Ариунболд, эмэгтэйчүүдийн -63 кг жинд Л.Энхрийлэн тус тус мөнгөн медаль хүртсэн билээ.
Тэгвэл өнгөрсөн шөнө болсон Абу-Дабигийн Их дуулга тэмцээний сүүлийн өдөр хүнд жингийн барилдаан боллоо. Эрэгтэйчүүдийн +100 кг жинд Б.Гончигсүрэн алтан медаль хүртэж Абу-Дабид төрийн дууллаа эгшиглүүллээ.
Тэрбээр В хэсэгт орж эхний тойрогт хийлж, дараагийн тойрогт Эстоны бөх Карл Прилин Төрк юко үнэлгээгээр ялсан бол хэсгийн аваргын төлөө ОХУ-ын бөх Денис Бачаев юко үнэлгээгээр ялжээ. Улмаар медалийн төлөө Гүржийн бөх Иракли Деметрашвилиг хоёр вазари үнэлгээгээр цэвэр ялж алтан медалийн төлөө ОХУ-ын бөх Тамерлан Башаевыг юко үнэлгээгээр ялж алтан медаль хүртлээ.
Улмаар манай баг тамирчид нэг алт, хоёр мөнгөн медаль хүртснээр Абу-Дабигийн Их дуулга тэмцээнд багийн дүнгээр дөрөвдүгээр байрт орсон байна.