Лос Анжелес Лейкэрс цомын төлөөх тэмцээний гурав дахь хожлоо байгууллаа

Лос Анжелес Лейкэрс цомын төлөөх тэмцээний гурав дахь хожлоо байгууллаа

NBA-ын улирал дундах цомын тэмцээн болох "Emirates NBA Cup" хэсгийн тоглолтууд боллоо. Өнөөдрийн сүүлийн тоглолт Лос Анжелесийн багуудын тоглолт боллоо. Лейкэрс талбайдаа хүлээн авсан тоглолтод эхний гурван үе тэнцүүхэн байсан ч шийдвэрлэх үед Лейкэрс төгсгөлийг гайхалтай хийснээр 118-135 харьцаагаар хожил байгууллаа.

Улмаар "Emirates NBA Cup" Лейкэрс гурван хожилтой болж хэсгээс гарах болзолоо хангасан бол Клипперс хоёр хожил нэг хожигдолтой боллоо.

Харин улиралд Лейкэрс 13 хожил, дөрвөн хожигдолтой болж өрнөд бүсэд хоёрдугаар байрт байгаа бол Клипперс таван хожил, 13 хожигдолтой болж өрнөд бүсийн 13-рт эрэмбэлэгдэж байна.

Тус тоглолтод Лука Дончич 43 оноо, 9 самбар, 13 дамжуулалтаар багаа тэргүүлсэн бол Остин Риверс 31 огоо, 9 самбар, 3 таслалт, Леброн Жеймс 25 оноо, 6 самбар, 6 дамжуулалтыг гүйцэтгэжээ. Эсрэг багаас Жеймс Харден 29 оноо, 5 самбар, 9 дамжуулалтаар багаа тэргүүлсэн бол Крис Данн 19 ооо, Кавай Леонард 19 оноог авсан байна.

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ