Электрон тоглоомын CS2 төрлийн хамгийн том тэмцээн болох "StarLadder Budapest Major 2025" тэмцээний эхний шатны тэмцээн болж байна. Энэ удаагийн тэмцээнд Монгол Улсаас хоёр баг оролцож байгаа бөгөөд "The Mongolz" баг гуравдугаар шатнаас эхлэх бол эхний шатанд "The Huns Esports" баг оролцож байна.
Хоёр хожигдолтой болсон "The Huns Esports" баг мөн адил хоёр хожигдолтой байгаа БНХАУ-ын "Lynn Vision" багтай өнгөрсөн шөнө тоглолоо. Хожигдол хүлээсэн баг нь мэйжорын тэмцээнээ өндөрлүүлэх учир манай залуус 2-0 (Ancient 13-7, Dust2 13-8, Nuke 0-0) харьцаагаар хожиж өнөөдөр шөнө дахин тоглохоор болсон юм. Тэд өнөөдөр шөнө 04:00 цагт нэг хожил, хоёр хожигдолтой байгаа Бразилын "Imperial Esports" багтай тоглоно. Хожигдсон баг нь тэмцээнийг өндөрлүүлэх юм.
Манай залуус мэйжорын эхний тэмцээнээ ОХУ-ын "PARIVISION" багтай тоглож 8-13 (Mirage) харьцаагаар, хоёр дахь тоглолтоо Украйны B8 багтай тоглож 11-13 (Ancient) харьцаагаар хожигдсон юм.
"The Huns Esports" багийн бүрэлдэхүүнд дасгалжуулагч П.Бадрал 'carnage', ахлагч Г.Есөнтөмөр 'nin9', Б.Баатархүү, 'Bart4k', У.Анарбилэг 'cobrazera', Э.Мөнхтогтох 'xerolte', Б.Тэнгис 'sk0R' нар тоглож байна.
.png)