"The Huns Esports" хоёр хожигдолтой боллоо

Электрон тоглоомын CS2 төрлийн хамгийн том тэмцээн болох "StarLadder Budapest Major 2025" тэмцээн өнөөдөр эхлэлээ.

Энэ удаагийн тэмцээнд Монгол Улсаас хоёр баг оролцож байгаа бөгөөд "The Mongolz" баг гуравдугаар шатнаас эхлэх бол өнөөдөр эхлэх эхний шатанд "The Huns Esports" баг ОХУ-ын "PARIVISION" багтай тоглож 8-13 (Mirage) харьцаагаар хожигдол хүлээлээ.

Улмаар хоёр дахь тоглолтоо Украйны B8 багтай тоглож 11-13 (Ancient) харьцаагаар хожигдлоо. Одоо манай залуус нэг хожигдвол тэмцээнээс хасагдах бол хожвол тэмцээний цааш үргэлжлүүлэх юм. Тэд өнөөдөр БНХАУ-ын "Lynn Vision" багтай шөнийн 03:30 цагт тоглоно.

"The Huns Esports" багийн бүрэлдэхүүнд дасгалжуулагч П.Бадрал 'carnage', ахлагч Г.Есөнтөмөр 'nin9', Б.Баатархүү, 'Bart4k', У.Анарбилэг 'cobrazera', Э.Мөнхтогтох 'xerolte', Б.Тэнгис 'sk0R' нар тоглож байна.

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ