Леброн Жеймс энэ улирлын эхний тоглолтод баг нь хожил байгууллаа

Леброн Жеймс энэ улирлын эхний тоглолтод баг нь хожил байгууллаа

NBA-ын талбайд зургаан тоглолт боллоо. Өнөөдрийн сүүлийн тоглолт Лос Анжелес Лейкэрс талбайдаа Юта Жазз багийг хүлээн авч 126-140 харьцаагаар хожил байгууллаа.

Тус тоглолтод Лейкэрсийн гол тоглогч болох Леброн Жеймс улирал эхэлснээс 13 тоглолтын дараа эхний тэмцээндээ оролцож байгаа бөгөөд 23 дахь улиралд тоглож байгаагаар онцлог болсон юм. Тэрбээр 11 оноо, 12 дамжуулалтыг гүйцэтгэсэн бол Лука Дончич 37 оноо, 10 самбар, 8 дамжуулалт, 4 таслалт, Остин Риверс 26 оноо, 5 самбар, ДиАндрэй Эйтон 20 оноо, Жайк Ларива 16 оноог авсан байна. Харин эсрэг багаас Лаури Марканен 31 оноо, 5 самбар, Кивонто Жорж 34 оноо, 8 дамжуулалтыг гүйцэтгэсэн байна.

Лейкэрс өнөөдөр хожил байгуулснаар 11 хожил, 4 хожигдолтой болж өрнөд бүсийн дөрөвт бичигдэж байгаа бол Жазз таван хожил, 9 хожигдолтой болж өрнөд бүсийн 10-рт бичигдэж байна.

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ