Дурант хуучин багийнхаа эсрэг 39 оноог авч ялалт байгууллаа

Дурант хуучин багийнхаа эсрэг 39 оноог авч ялалт байгууллаа

NBA-ын талбайд таван тоглолт боллоо. Өнөөдрийн хамгийн сонирхолтой тоглолт Голдэн Стэйт Уорриорс талбай дээрээ Оклахома Сити Тандер багтай тоглолоо.

Тус тоглолтын эхний үед Тандер нэг онооны илүүгээр дуусгаж чадсан бол хоёр болон гуравдугаар үед Уорриорс тэргүүлж 70-98 харьцаагаар тэргүүлж эхэлсэн юм. Шийдвэрлэх үед талбайн эзэд оноог ойртуулахгүй байж чадсанаар тоглолт 96-122 харьцаагаар дууссан.

Тус тоглолт Кэвин Дурант хуучин багийнхаа эсрэг 39 оноо, 7 удаа самбараас бөмбөг авч багаа тэргүүлсэн бол Стифэн Карри 21 оноо, Клэй Томпсон 18 оноог тус тус авчээ. Харин эсрэг багаас Рассел Уэстбрук 20 оноо, 10 оновчтой дамжуулалт 2 хаалтыг гүйцэтгэсэн бол Виктор Олидопи 21 оноогоор тусалжээ.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.