Хятад улсын Чиндао хотод Жүдо бөхийн “Чиндаогийн их дуулга” тэмцээн өнөөдөр /2025.09.26/ эхэлсэн. Уг тэмцээнээс Монгол Улсын гавьяат тамирчин Ё.Басхүү алтан медалийн төлөө Тажикстаны бөх Обид Жебовыг базари үнэлгээгээр ялж алтан медаль хүртлээ.
Монгол Улсын тамирчин эмэгтэй 48 кг жинд Г.Наранцэцэг, эмэгтэй 57 кг жинд Л.Сосорбарам болон эрэгтэй 60 кг жинд барилдсан Б.Сүхбат нар хүрэл медаль хүртлээ.
Энэхүү тэмцээний хүрэл медалийн төлөө өнөөдөр 48кг Г.Наранцэцэг, 52кг Б.Уранзаяа, 57кг Л.Сосорбарам, 60кг Б.Сүхбат, 60кг Т.Түмэнжаргал нар тус тус барилдсан юм. Ингэснээр манай улс нэг алт, гурван хүрэл медальтайгаар жагсаалтын гуравдугаарт бичигдэж байна.