Электрон спортын CS2 төрлийн "FISSURE Playground 2" тэмцээн Серби улсын Белград хотноо болж өнгөрсөн шөнө дууслаа. Тус тэмцээн 1250,000 ам.долларын шагналын сантай бөгөөд Монгол Улсын "The Mongolz" баг оролцож аваргын төлөө шалгарч үлдсэн билээ. Аваргын төлөө Бразилийн "FURIA" багтай таван газар тоглож 2-3 (Mirage 13-16, Inferno 13-11, Nuke 12-16, Overpass 13-9, Dust2 5-13) харьцаагаар "FURIA" баг хожлоо.
Улмаар манай залуус сүүлийн дөрвөн тэмцээнд аваргын төлөө шалгарч үлдсэн бөгөөд үүнээс Esports World Cup 2025 тэмцээнд аварга авсан билээ.
Манай залуус эхний тоглолтоо Францын "3DMAX" багтай тоглож 1-2 (inferno 10-13, Ancient 13-5, Nuke 9-13) харьцаагаар хожигдсон ч хоёр дахь тоглолтоо Хятадын "Lynn Vision Gaming" багтай хийж 2-0 (Dust2 13-11, Ancient 13-6, Nuke 0-0) харьцаагаар, "The Mongolz" баг Хятадын "TYLOO" багтай тоглож 2-1 (Mirage 10-13, Overpass 13-10, Ancient 13-7) харьцаагаар, АНУ-ын "FaZe Clan" багтай тоглож 2-1 (Mirage 13-11, Inferno 13-16, Ancient 13-5) харьцаагаар гурван тоглолт дарааллаж хожиж, шигшээ шатанд шалгарсан юм.
Улмаар хасагдах шатны шилдэг найм багийн тоглолтоо Европын холбооны "G2 Esports" багтай тоглож 2-1 (Mirage 13-11, Dust2 7-13, Ancient 13-9) харьцаагаар, Нидерландын Team Liquid багтай тоглож 2-1 (Dust2 13-3, Mirage 5-13, Ancient 13-5) харьцаагаар хожсон билээ.