Буффон Аваргуудын лигийн 100 дахь тоглолтдоо оролцлоо

Буффон Аваргуудын лигийн 100 дахь тоглолтдоо оролцлоо

Италийн алдарт “Ювентус” клуб өнгөрсөн шөнө Францын “Лион”-той тулж, 1:1-ээр тэнцсэн билээ. Энэ тоглолтод “Ювентус”-ын хаалгач Буффон гараанд гарсан. Ингэснээр тэрбээр Аваргуудын лигт 100 дахь тоглолтдоо оролцлоо.

Ингэснээр эдүгээ 38 настай хаалгач “Милан” клубын экс хамгаалагч Алессандро Нестагийн Аваргуудын лигийн 99 тоглолтод амжилтыг давж гарлаа. Мөн Итали тоглогчдоос Аваргуудын лигт хамгийн олон тоглолтод оролцсон амжилтаараа гуравдугаарт бичигдэж байна.

Нэгдүгээр байрт Паоло Малдини 109 тоглолтод оролцсон амжилтаараа бичигддэг бол Андрей Пирло 108 тоглолтод оролцож байжээ.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.