Электрон спортын CS2 төрлийн "FISSURE Playground 2" тэмцээн /2025.09.12/ өдөр Серби улсын Белград хотноо болж байна. Тус тэмцээн 1250,000 ам.долларын шагналын сантай бөгөөд Монгол Улсын "The Mongolz" баг оролцож байгаа бөгөөд өчигдөр (2025.09.19) хасагдах шатны шилдэг найм багийн тоглолтоо Европын холбооны "G2 Esports" багтай тоглож 2-1 (Mirage 13-11, Dust2 7-13, Ancient 13-9) харьцаагаар хожиж тэмцээний хагас шигшээ шатанд шалгарлаа.
Тэд хагас шигшээд Нидерландын Team Liquid багтай өнөөдөр (2025.09.20) 20:00 цагт тоглоно. Хоёр баг энэ онд таван тэмцээнд таарч тоглосон бөгөөд бүгдэд нь "The Mongolz" баг хожиж байжээ. Сүүлд хоёр баг "BLAST.tv Austin Major 2025" тэмцээний эхний шатанд таарч 13-7 харьцаагаар манай залуус хожиж байжээ.
Манай залуус эхний тоглолтоо Францын "3DMAX" багтай тоглож 1-2 (inferno 10-13, Ancient 13-5, Nuke 9-13) харьцаагаар хожигдсон ч хоёр дахь тоглолтоо Хятадын "Lynn Vision Gaming" багтай хийж 2-0 (Dust2 13-11, Ancient 13-6, Nuke 0-0) харьцаагаар, "The Mongolz" баг Хятадын "TYLOO" багтай тоглож 2-1 (Mirage 10-13, Overpass 13-10, Ancient 13-7) харьцаагаар, АНУ-ын "FaZe Clan" багтай тоглож 2-1 (Mirage 13-11, Inferno 13-16, Ancient 13-5) харьцаагаар гурван тоглолт дарааллаж хожиж, шигшээ шатанд шалгарлаа..