Месси тоглолтын дараа Фернандиньотай муудалцжээ

Месси тоглолтын дараа Фернандиньотай муудалцжээ

“Манчестер Сити”-тэй Аваргуудын лигт тоглосны дараа “Барселона”-гийн довтлогч Мессиг нэг тоглогч тэнэг гэж хэлсэн талаар мэдээлэл гарсан. Тэгвэл тэр нь Фернандиньо байсан ажээ. Энэ талаар Globoesporte мэдээлсэн байна.

“Сити” Аваргуудын лигийн хэсгийн дөрөвдүгээр тойрогт талбайдаа “Барса”-ш 3:1-ээр хожсон. Улмаар ялалтын баяраа тэмдэглэж байхдаа Фернандиньо Аргентины шигшээ багийн довтлогч Мессиг “эргүү, тэнэг” гэх мэтээр хэлсэн аж.

Тиймээс Месси “Барселона”-гийн төлөөлөгчийн хамт “Сити”-гийн хувцас солих өрөөнд орж, Фернандиньотай муудалцсан юм байна. Харин түүнийг шигшээ багийн хамтрагч Сержио Агуэро хувцас солих өрөөнөөс аргадаж гаргажээ.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.