Евробаскет: Лукагаар удирдуулсан Словений шигшээ эхний хожлоо байгууллаа

Евробаскет: Лукагаар удирдуулсан Словений шигшээ эхний хожлоо байгууллаа

Олон улсны сагсан бөмбөгийн холбоо буюу FIBA-гаас дөрвөн жилд нэг удаа зохион байгуулдаг эрэгтэй сагсан бөмбөгийн олон улсын аварга шалгаруулах 42 дахь удаагийн "Евробаскет" аварга шалгаруулах тэмцээн болж байна.

Өнгөрсөн шөнө Лука Дончичоор удирдуулсан Словени баг Бельгийн багтай тоглож 86-69 харьцаагаар Словений баг хожлоо. Тус тоглолтод Лука Дончич 26 оноо, 10 самбар, 11 дамжуулалт, 3 бөмбөг таслалтаар багаа тэргүүлсэн бол Клемэн Препилич 12 оноогоор тусалжээ. Лука Дончич FIBA ​​EuroBasket-ийн тэмцээнд трипл-дабл хийсэн 1995 оноос хойш дөрөв дэх тоглогч боллоо.

Эсрэг багаас Анди Ван Влит 15 оноогоор багаа тэргүүлсэн бол Эммануэл Лекомти 13 оноог авсчээ. 

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ