Цахим спортын олимпийн наадам тэмцээний CS2 төрлийн 1.250.000 ам.долларын шагналын сантай Esports World Cup 2025 тэмцээн Саудын Араб улсын Рияад хотноо болж дууслаа.
Тус тэмцээнд “The MongolZ” баг оролцож аваргын төлөө Туркын Aurora Gaming багтай тоглож 3-0 (Mirage 16-14, Dust2 13-9, Nuke 13-4, Inferno 0-0, Overpass 0-0) харьцаагаар хожиж аварга боллоо. Улмаар энэ оны анхны тэмцээндээ түрүүлж 500 мянган ам.доллар хүртэж байна.
Манай залуус эхний тоглолтоо Герман болон Европыг холбооны “GamerLegion” багтай тоглож 2-0 (Overpass 13-7, Inferno 13-3, Ancient 0-0) харьцаагаар хожиж шилдэг наймд үлдлээ. Улмаар өнгөрсөн шөнө Францын “3DMAX” багтай тоглож 2-1 (Ancient 13-9, Inferno 9-13, Nuke 13-8) харьцаагаар хожиж хагас шигшээд үлдлээ.
Улмаар хагас шигшээд Францын Vitality багтай тоглож 2-1 (Mirage 13-8, Dust2 9-13, Nuke 13-7) харьцаагаар хожиж, дэлхийд тэргүүлж байсан Vitality багийг сүүлийн хоёр тэмцээн дараалж хагас шигшээд хожсон юм.
Тус тоглолтын Үнэ цэнэтэй тоглогчоор Techno4k буюу М.Содбаяр /51-45, ADR 83.9, Riating 1.33/ тодорсон юм.
Тус тэмцээн нь гурван үе тоглож эхлэж хоёр үе хожсон баг нь цаашаа үргэлжилж тоглох бол хожигдсон баг нь хасагдах журмаар тоглоно.