Иан Миллер 30 оноог авч, Хасын Хүлэгүүд баг эхний хожлоо байгууллаа

Иан Миллер 30 оноог авч, Хасын Хүлэгүүд баг эхний хожлоо байгууллаа

Сагсан бөмбөгийн Азийн Аваргуудын Лигийн Зүүн бүсийн урьдчилсан шатны тэмцээнд аваргын цомыг нь өргөсөн "Хасын Хүлэгүүд" баг  Арабын Нэгдсэн Эмират Улсын Дубай хотноо Сагсан бөмбөгийн Азийн Аваргуудын лигт /Basketball champions league asia/ өрсөлдөх юм.

Сагсан бөмбөгийн Азийн Аваргуудын лигт 9 улсын баг оролцох бөгөөд гурван хэсэгт хуваагдана. Манай залуус "А" хэсэгт БНХАУ-ын "Жэцзян Лайонс", Ираны "Табиат" багуудтай нэг хэсэгт орсон бөгөөд өнөөдөр БНХАУ-ын "Жэцзян Лайонс" багтай тоглож 84-67 харьцаагаар хожлоо.  Тус тоглолт Иан Миллер 30 оноогоор багаа тэргүүлсэн бол Ч.Ихбаяр 18 оноогоор тусалсан байна.

Манай залуус ийнхүү эхний хожлоо байгуулснаар 2 оноотойгоор А хэсгийг тэргүүлж эхэлсэн бол дараагийн тоглолтоо зургадугаар сарын 9-ны орой 19:00 цагт Ираны "Табиат" багтай тоглоно.

Тус тэмцээний хэсгийн шатанд хамгийн тааруу амжилт үзүүлсэн 1 баг хасагдаад шөвгийн наймаас эхлүүлэн багууд хасагдах журмаар явсаар аваргаа тодруулах юм. 

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ