"Chinggis Warriors" баг хоёр хожигдолтой боллоо

1,250,000 ам.долларын (3.5 тэрбум төгрөг) шагналын сантай “BLAST.tv Austin Major 2025” буюу CS2-ийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний эхний шатны тоглолтууд өнөөдөр шөнө буюу зургадугаар сарын 3-ний өдөр эхлэлээ.

Энэ удаагийн тэмцээнд Монгол Улсаас анх удаа хоёр баг хүч үзэх гэж буйгаараа онцлог бөгөөд тэдний нэг болох "Chinggis Warriors" баг эхний шатандаа Европын шилдгүүдийн нэг "Heroic" багтай тоглож (7-13) харьцаагаар хожигдсон бол хоёр дахь тоглолтоо мөн адил нэг хожигдолтой Бразилийн "Legacy" багтай (10-13) харьцаагаар хожигдож манай залуус 2 хожигдолтой боллоо. 

Улмаар өнөөдөр шөнийн 05:00 цагт хоёр хожигдолтой байгаа Бразилийн "Fluxo" багтай тоглоно. Манай залуус хожвол нэг хожил, 2 хожигдолтой байгаа багтай тоглох бол хожигдвол тэмцээнийг өндөрлүүлэх юм.

"Chinggis Warriors" багийн бүрэлдэхүүнд дасгалжуулагч П.Бадрал 'carnage', Б.Өнөдэлгэр 'controlez', З.Ундрахбаяр 'ROUX', Я.Ариунжаргал 'ariucle', Э.Төгс-Эрдэнэ 'efire', Б.Содбилэг 'cool4st' нар тоглож байна.

 

Харин The MongolZ багийн хувьд гуравдугаар шатнаас тоглолтууд эхлэнэ.

The MongolZ багийн бүрэлдэхүүнд дасгалжуулагчаар Баянбатын Эрдэнэдалай /maaRaa/, багийн ахлагч Мөнхболдын Содбаяр /Techno4K/, Бямбасүрэнгийн Гарьдмагнай /bLitz/, Банзрагчийн Өсөхбаяр /910/, Батболдын Аюуш /mzinho/, Мөнхболдын Азбаяр /Senzu/ нар тоглоно.

 

ХОЛБООТОЙ МЭДЭЭ