NBA-ын Дорнод бүсийн аваргын төлөө Индиана Пэйсэрс болон Нью-Иорк Никс багуудын зургаа дахь тоглолт боллоо. Тус тоглолт Пэйсэрс талбайдаа хийж 108-125 харьцаагаар хожиж цувралыг 2-4 харьцаагаар дуусгаж NBA-ын аваргын төлөө үлдлээ.
Пэйсэрс багийн түүхэнд хоёр дахь удаа гарч байгаа бөгөөд 25 жилийн дарааг буюу 2000 онд аваргын төлөө гарч Лос Анжелес Лейкэрс багт 4-2 харьцаагаар хожигдож байжээ.
Энэ бүсийн Үнэ цэнэтэй тоглогчоор 31 оноог авсан Паскал Сиакам тодорсон бөгөөд Тайрис Халибюртон 21 оноо, 6 самбар, 13 дамжуулалт, 3 таслалт, сэлгээнээс Оби Топпин 18 оноог авчээ. Эсрэг багаас ӨүЖи Ануноби 24 оноо, Карл Энтони Таунс 22 оноо, Жэйлин Брансон 19 оноог авсан байна.