NBA-ын талбайд өрнөд бүсийн хагас шигшээн тоглолтууд боллоо. Минносато Тимбэрволвис талбайдаа Голдэн Стэйт Уорриорс багтай цувралын тав дахь тоглолтыг хийлээ. Хожигдох эрхгүй тоглолтод Уорриорс эхний хагасыг 13 оноо, гуравдугаар үед онооны зөрүү холдож 19 болсон юм. Шийдвэрлэх үед онооны зөрүү 11 болж ойртож 110-121 харьцаагаар Уорриорс хожигдож цуврал 1-4 харьцаагаар дуусч энэ улирлын тоглолт нь дууслаа.
Харин Тимбэрволвис өрнөд бүсийн аваргын төлөө өрсөлдөхөөр шалгарч үлдэж байгаа бөгөөд тэдний өрсөлдөгч нь Денвер Наггетс болон Оклахома Сити Тандер багуудын аль түрүүлж дөрөв хожсонтой нь тоглоно. Тус цуврал 3-2 харьцаагаар Тандер хожиж байгаа.
Өнөөдөр болсон тоглолтод Тимбэрволвисоос Жульс Рендл 29 оноо, 8 самбар, 5 дамжуулалтаар багаа тэргүүлсэн бол Энтони Эдвардс 22 оноо, 7 самбар, 12 дамжуулалт, 3 хаалт, Рүди Гобэр 17 оноо, 8 самбар, Майк Конли 16 оноо, 6 самбар, 8 дамжуулалтыг гүйцэтгжээ. Эсрэг багаас Брэндон Пожеймски 28 оноогоор багаа тэргүүлсэн бол Жимми Батлер 17 оноо, сэлгээнээс Жонатан Куминга 26 оноог авсан байна.