Роналдо хет-трик хийж, “Реал” хожлоо

Роналдо хет-трик хийж, “Реал” хожлоо

Испанийн Ла лигийн 10 дугаар тойргийн эхний тоглолтууд өнгөрсөн шөнө боллоо. Энэ тойрогт хүснэгтийг тэргүүлэгч “Реал Мадрид” клуб  Ла лигийн “шинэ цэрэг” болох “Алавес”-ын талбайд зочилж, 1:4-өөр буулгаж авлаа. Ингэснээр 24 оноотой болж, тэргүүн байраа хадгалж үлдлээ.

Тоглолтын 7 дахь минутад талбайн эзэн багаас Дейверсон гоолдож, тооны харьцааг нээсэн. Гэвч 17, 33 дахь минутад Роналдо хариуг нь барьсан. Мөн тэрбээр 88 дахь минутад дахин нэгийг оруулснаар хет-трик хийлээ. Түүний өмнө Мората 84 дэх минутад нэг гоол нэмэрлэсэн билээ.  Тэгвэл Роналдо энэ тойрогт гурвыг хийснээр Ла лигт 5 гоолтой болж ирлээ.

Тэгвэл араас нь нэхэж яваа “Барса” энэ тойрогт талбайдаа “Гранада” клубыг 1:0-ээр буулгаж авлаа. Ингэснээр 22 оноотой болж, хоёрдугаар байр руу орж ирлээ. Тоглолтын хувь заяаг шийдсэн цорын ганц гоолыг 48 дахь минутад Рафинья оруулсан байна.

Бусад тоглолтын үр дүн

Спортинг Хихон 1-1 Севилья

Атлетико 4-2 Малага 

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.