Нью-Иорк Никс 20 онооноос эргэн ирж ялалт байгуулж, цувралыг 2-0 болголоо

Нью-Иорк Никс 20 онооноос эргэн ирж ялалт байгуулж, цувралыг 2-0 болголоо

NBA-ын хагас шигшээ шатны цувралын хоёр дахь тоглолтууд болж байна. Эхний тоглолт Бостон Селтикс талбайдаа Нью-Иорк Никс багтай цувралын хоёр дахь тоглолтыг хийлээ. Өмнөх тоглолт Селтикс гуравдугаар үед 20 оноогоор тэргүүлж байгаад хожигдсон билээ. Энэ удаа бас гуравдугаар үед 20 оноогоор тэргүүлж байгнаад шийдвэрлэх үед Селтикс 17 оноог авч эсрэг багтаа 30 оноог алдснаар тоглолт 91-90 харьцаагаар Никсийн ялалтаар өндөрлөлөө.

Улмаар Никс айлын талбайгаас цувралыг 2-0 харьцаагаар тэргүүлж өөрсдийн талбайдаа Селтиксийг хүлээн авах гэж байна. Тус тоглолт тавдугаар сарын 11-ний өглөө болно.

Тус тоглолтод Жош Харт 23 оноогоор багаа тэргүүлсэн бол Карл Энтони Таунс 21 оноо, 17 самбар, Жэйлн Брансоэ 17 оноог авчээ. Эсрэг багаас Деррик Уайт 20 оноо, 9 самбар, 5 дамжуулалт, Жэйлн Браун 20 оноо, 6 самбар, Жэйстон Тэйтум 13 оноо, 14 самбар, 5 дамжуулалт, 3 таслалтыг гүйцэтгэсэн байна.

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ