Индиана Пэйсэрс хожиж, цувралыг 2-0 болгож холдууллаа

Индиана Пэйсэрс хожиж, цувралыг 2-0 болгож холдууллаа

NBA-ын хасагдах шатны хагас шигшээ тоглолтууд болж байна. Өнөөдрийн эхний тоглолт дорнод бүсийг тэргүүлсэн Клевлэнд Кавальерс талбайдаа Индиана Пэйсэрс багтай цувралын хоёр дахь тоглолтыг хийлээ. Тоглолтын эхний гурван үе талбайн эзэд тэргүүлж байсан ч шийдвэрлэх үеийн төгсгөлийг Пэйсэрс гайхалтай хийж 120-119 харьцаагаар хожиж, цувралыг 2-0 болголоо. Улмаар цувралын гурав болон дөрөв дэх тоглолтыг Пэйсэрсийн талбайдаа хийх бөгөөд хэрвээ талбайдаа хоёр ялалт байгуулж чадвал цувралыг дуусгах юм.

Тус тоглолтод Аарон Несмит 23 оноо, Майлс Турнер 23 оноо, 8 самбар, Тайрис Халибуртэн 19 оноо, 9 самбар, сэлгээнээс Бэннекдит Матюрн 19 оноог тус тус авсан байна. Эсрэг багаас Донован Митчел 48 оноо, 5 самбар, 9 дамжуулалт, 4 таслалтаар багаа тэргүүлсэн бол Жаррет Аллен 22 оноо, 12 самбар, 3 хаалт, Макс Струс 23 оноог авсан байна.

 

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ