Хьюстон Рокетс талбайдаа ялалт байгуулж, цувралыг тэнцүүллээ

Хьюстон Рокетс талбайдаа ялалт байгуулж, цувралыг тэнцүүллээ

NBA-ын улирлын тоглолтууд дуусч шигшээ буюу хасагдах шатны эхний цуврал тоглолтууд болж байна. Өнөөдрийн хамгийн сонирхолтой тоглолт Хьюстон Рокетс талбайдаа Голдэн Стэйт Уорриорс багтай цувралын хоёр дахь тоглолтоо хийлээ. 

Тоглолтын эхний үеийн төгсгөлд Жимми Батлер гэмтэж улмаар тоглоогүй бөгөөд Рокетс эхний хагас дуусахад 14 оноогоор тэргүүлж улмаар тэргүүллээ алдалгүй тоглосноор 94-109 харьцаагаар хожиж, цувралыг 1-1 болгож тэнцүүллээ.

Цувралын гурав дахь тоглолт Уорриорсын талбай руу шилжиж байгаа бөгөөд дөрөвдүгээр сарын 27-ны өглөө 08:30 цагт тоглоно.

Өнөөдрийн тоглолтод Жэйлин Грин 38 оноо, 6 дамжуулалт, 3 таслалтаар багаа тэргүүлсэн бол Алперин Сэнгүн 17 оноо, 16 самбар, 7 дамжуулалт, 2 таслалт, Дилион Брүүкс 16 оноо, сэлгээнээс Тайри Эсон 14 оноог авсан байна. Эсрэг багаас Стифэн Көрри 20 оноо, 5 самбар, 9 дамжуулалтыг гүйцэтгэсэн байна.

Өнөөдөр болсон бусад тоглолтын үр дүн

Орлондо Межик 100-109 Бостон Селтикс /0-2/
Миами Хит 112-121 Клевлэнд Кавальерс /0-2/
Голдэн Стэйт Уорриорс 94-109 Хьюстон Рокетс /1-1/

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ