М.Уранцэцэг хүрэл медаль хүртэж, Г.Отгонцэцэг түрүүллээ

М.Уранцэцэг хүрэл медаль хүртэж, Г.Отгонцэцэг түрүүллээ

АНЭУ-ын Абу Даби хотноо жүдо бөхийн “Их дуулга” ангиллын тэмцээн болж байгаа билээ. Тэгвэл өчигдөр эрэгтэй 60,66, эмэгтэй 48, 52, 57 кг-ын жингийн барилдаанууд болж, аваргууд тодорлоо. Манай улсаас эмэгтэйчүүдийн 48 кг-д Дэлхийн аварга, Гавьяат тамирчин М.Уранцэцэг оролцож байгаа юм.

Манай бөх эхний тойрогтоо хийлж, хагас шигшээд Сербийн бөх Милиса Николичтай тулсан ч, ялагдсан. Харин хүрэл медалийн төлөө Францийн Сепхора Корчертай барилдаж, ялснаар медалийн тавцанд зогслоо.

Тэгвэл энэ жинд алтан медалийг Г.Отгонцэцэг хүртлээ. Тэрбээр хагас шигшээ Испанийн Жулиаг, финалд Сербийн Милисаг буулгаж авсан юм.  Энэ жинд ердөө л 7 бөх барилдсан билээ. 

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.