Монголын сагсан бөмбөгийн эмэгтэй шигшээ баг маргааш Хонконгийн эсрэг тоглоно

Монголын сагсан бөмбөгийн эмэгтэй шигшээ баг маргааш Хонконгийн эсрэг тоглоно

Эмэгтэй сагсан бөмбөгийн шигшээ баг Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний “В” дивизоны Зүүн бүсийн урьдчилсан шатны тэмцээнийг ирэх амралтын өдрүүдэд өөрийн талбайдаа хийнэ. Багийн үндсэн бүрэлдэхүүн зарлагдаж, хариуцлагатай тоглолтын бэлтгэл хангагджээ. Багийн үндсэн бүрэлдэхүүнд О.Хулан, М.Булбул, Н.Нандинхүсэл, Б.Болор-Эрдэнэ, Б.Ариунцэцэг нарын 12 тамирчин багтсан байна.

Багийн үндсэн бүрэлдэхүүнд:

  1. М.Булбул /Омни Хүлэгүүд/,
  2. Н.Нандинхүсэл /Улаанбаатар амазонс/,
  3. О.Хулан / "Ухань Шенфан"/,
  4. Б.Болор-Эрдэнэ /Аравт/,
  5. Б.Ариунцэцэг /Улаанбаатар амазонс/,
  6. Ц.Болорцэцэг /Улаанбаатар амазонс/,
  7. Б.Болор-Эрдэнэ /Улаанбаатар амазонс/,
  8. Б.Жавзандулам /Royal Gulls/,
  9. Б.Өнөрзаяа /Аравт/,
  10. Б.Цацрал /Омни Хүлэгүүд/,
  11. Э.Нарангоо /Аоде Винкс/,
  12. Ц.Үлэмж /Омни Хүлэгүүд/ нар багтжээ.

Монголын шигшээ баг маргааш Хонконг, нөгөөдөр Тайваны багтай тоглоно. Хэрвээ манай баг хоёр хожил авч чадвал шигшээ тоглолтод оролцох эрхийг авах юм. Өнөөдөр зочин баг болох Хонконг, Тайваны тоглолт болно.

Ази тивийн аварга шалгаруулах В дивизоны зүүн бүсийн урьдчилсан шатны тэмцээнд оролцох Монгол Улсын эмэгтэй шигшээ багийн ахлах дасгалжуулагчаар Ч.Ижилболд, туслах дасгалжуулагчаар Б.Баярбат, Б.Алтанзаяа, Г.Ундрах, мөн хүчний дасгалжуулагчаа С.Хүрэлбаатар, сэтгэлзүйчээр Т.Энхбилэг нар ажиллаж байна.

Энэ удаагийн тоглолт Баянгол дүүрэгт байрлах “М Банк Арена”-д болох ба Монголын баг дөрөвдүгээр сарын 12-д Хонкогтой, 13-ны өдөр Тайваны багтай хэсгийн сүүлийн тоглолтоо хийнэ. Тоглолтууд 15:00 болох хуваарьтай байна.

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ