Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Монголын адуучдын холбоо хамтран нийслэлийн аварга шалгаруулах “Монгол адуучин” нээлттэй тэмцээнийг Хүй 7 худагт зохион байгуулж байна.
Тэмцээнд 21 аймаг, 9 дүүргийн 39 адуучин оролцож, уурга, ташуур шүүрэх, морьтой болон явган уургалж, эмнэг хангал булгиулах төрлөөр авхаалж самбаагаа сорино. Уургын морь, сайхан наадамчин төрлөөр шилдгүүдийг шалгаруулж, алдаршуулна. Түүнчлэн хүүхдийн марзай гийнгооны уралдаан, адуучны шүлэг, магтаалын улсын уралдааныг зохион байгуулах юм. Бүсгүйчүүдийн дунд морьтой саад сүлжих тэмцээнийг анх удаа зохион байгуулах онцлогтой.