Азийн аваргаас Б.Мөнхнар, Б.Отгонтуяа, Э.Дэлгэрмаа нар хүрэл медаль хүртлээ

Азийн аваргаас Б.Мөнхнар, Б.Отгонтуяа, Э.Дэлгэрмаа нар хүрэл медаль хүртлээ

Азийн АШТ-д өрсөлдөж буй Монголын дөрвөн бөх өнгөрсөн шөнө хүрэл медалийн төлөө барилдахаар шалгаран үлдээд байсан билээ. Тэгвэл Б.Мөнхнар, Б.Отгонтуяа, Э.Дэлгэрмаа нар хүрэл медалийн эзэн болж, Улсын шинэхэн аварга Т.Алтжин насанд хүрэгчдийн Азийн АШТ-д медалийн төлөө барилдаж, шагналт 5-р байр эзэллээ.

50 кг жинд Бямбасүрэнгийн Мөнхнар эхний шатанд Хятадын И Жангд 10-0 харьцаагаар ялагдсан. Харин И Жанг финалд шалгарснаар Б.Мөнхнар дагаж Шри Ланкагийн Нипуни Васанаг 5-0, Казахстаны Светлана Анкичеваг 3-0 харьцаагаар ялж хүрэл медаль хүртлээ.

Харин 55 кг жинд Баянмөнхийн Отгонтуяа эхний шатанд Өмнөд Солонгосын Хиерим Лиг 10-0, шөвгийн наймд Казахстаны Зулфияа Яахароваг 11-0 харьцаагаар ялж, хагас шигшээд Хятадын Юшиан Лид 10-0 харьцаагаар ялагдаж, хүрэл медалийн барилдаанд Энэтхэгийн Нишүг ялснаар хүрэл медаль хүртлээ.

Тэгвэл 68 кг жинд Энхсайханы Дэлгэрмаа шөвгийн наймд Өмнөд Солонгосын Мижү Кимыг 9-0 харьцаагаар ялж хагас шигшээд Хойд Солонгосын Сол Гум Пакд 8-2 харьцаагаар ялагдсанаар хүрэл медалийн төлөө Киргизийн Гулнара Таштанбековатай барилдаж 14-2 харьцаагаар ялж хүрэл медаль хүртсэн байна.

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ