Б.Отгонтуяа, Т.Алтжин, Э.Дэлгэрмаа хагас шигшээд шалгарлаа

Б.Отгонтуяа, Т.Алтжин, Э.Дэлгэрмаа хагас шигшээд шалгарлаа

Чөлөөт, сонгомол бөхийн 2025 оны Азийн АШТ Йорданы нийслэл Амман хотноо гурав дахь өдрөө үргэлжилж байна.Тэмцээний эхний хоёр өдөр сонгомол бөхийн медальтнууд тодорсон бол өнөөдөр эмэгтэй чөлөөт бөхийн тэмцээн эхэлж байна.

Өнөөдөр Монголын таван бөх барилдахаас 55 кг-д U-23 насны Азийн хошой аварга цолтой бөгөөд энэ жил анх удаа насанд хүрэгчдийн УАШТ-д түрүүлж, тивийн аваргад оролцох эрхээ авсан Б.Отгонтуяа эхний барилдаанаа БНСУ-ын бөх И Хю Римийг 10:0 оноогоор цэвэр ялсан.

Улмаар шөвгийн наймд Казахстаны 35 настай хашир туршлагатай бөх Зульфия Яхароваг 11:0-ээр оноогоор цэвэр ялсан юм.

Улсын шинэхэн аварга Т.Алтжингийн хувьд Кыргызстаны бөх, U-20 насны Азийн АШТ-ий мөнгөн медальт Танчолпон Кибалбековаг 8:2-оор буулгаж авсан. Одоо тэрбээр хагас шигшээд Японы Сакүра Онишитэй барилдах болно.

ДАШТ-ий мөнгө, Азийн наадмын хүрэл медальт, ОУХМ Э.Дэлгэрмаа 68 кг-ын шөвгийн 8-д БНСУ-ын Ким Мин Жу-г цэвэр ялж, мөн хагас шигшээд үлдээд байна. Барилдаанд манай бөх 9:0-ээр тэргүүлж яваад цэвэр дарсан юм. Одоо тэрбээр БНАСАУ-ын бөх, Парисын олимпын 5-р байрын шагналт Пак Сол Гум-тай барилдах болно.

Харин хамгийн хөнгөн 50 кг-д зодоглож буй улсын аварга Б.Мөнхнар эхний даваанд БНХАУ-ын залуу тамирчин, 20 хүртэлх насны дэлхийн аварга Юү Жанд 10:0 оноогоор ялагдсан бол 76 кг-д Э.Даваанасан Японы бөх Нодока Ямамотод эцсийн мөчид хоёр оноо алдаж 2-4 харьцаагаар ялагдлаа. Хэрэв манай бөхчүүдийг ялсан хоёр бөх аваргын төлөө шалгарвал хоёр бөх дагаж барилдах болно.

Гэрэл зургийг Д.Нямбилэг (Монголын спортын сэтгүүлчдийн холбоо)

 

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ