NBA-ын талбайд зургаан тоглолт боллоо. Индиана Пэйсэрс талбайдаа гурав дарааллаж хожигдсон байгаа Лос Анжелес Лейкэрс багтай тоглож эцсийн мөчид Лейкэрс Леброны нэмсэн довтолгоогоор 120-119 харьцаагаар хожил байгууллаа.
Улмаар Лейкэрс 44 хожил, 28 хожигдолтой болж өрнөд бүсийн дөрөвдүгээр байр руу дэвшсэн бол Пэйсэрс 42 хожил, 30 хожигдолтой болж дорнод бүсийн дөрөвт эрэмбэлэгдэж байна.
Тус тоглолтод Лука Дончич 34 оноо, 7 самбар, 7 дамжуулалтаар багаа тэргүүлсэн бол Отсин Риверс 24 оноо, Руй Хачимура 14 оноо, Леброн Жеймс 13 оноо, 13 самбар, 7 дамжуулалтыг гүйцэтгэсэн байна. Эсрэг баг тэгш тоглосон бөгөөд Тайрис Халибуртин 16 оноо, 18 дамжуулалт, Эндрью Нимбард 16 оноо, Майлс Турнер 16 оноо, 12 самбар, сэлгээнээс Беннедикс Маттурн 23 оноог авсан байна.
Өнөөдөр болсон бусад тоглолтын үр дүн
Вашингтон Визардс 119-114 Филадельфи 76
Торонто Репторс 116-86 Брүүклин Нетс
Лос Анжелес Лейкэрс 120-119 Индиана Пэйсэрс
Лос Анжелес Клипперс 126-113 Нью-Иорк Никс
Милоуки Багс 117-127 Денвер Наггетс
Бостон Селтикс 132-102 Финикс Санс