Бишрэлт Металь баг Азийн аваргуудын лигийн эхний тэмцээндээ хожил байгууллаа

Бишрэлт Металь баг Азийн аваргуудын лигийн эхний тэмцээндээ хожил байгууллаа

FIBA-аас зохиодог сагсан бөмбөгийн Азийн аваргуудын лигийн (BCL Asia) Зүүн бүсийн урьдчилсан шатны тэмцээн өчигдөр А хэсгийн тоглолтоор эхэллээ.

Тус хэсэгт Монголын Үндэсний Дээд лигийн 2023-2024 оны улирлын дэд байр "Bishrelt Metal" баг эхний тоглолтоо Малайзын аварга "NS Matrix Deers" багийн талбайд хийж 86-98 харьцаагаар хожлоо.

Тус тоглолтод А.Энхбаясгалан 21 оноо, 5 самбар, 2 бөмбөг таслалт, Девон Скотт 24 оноо, 10 самбар, 5 дамжуулалт, Байрон Уэсли 34 оноо, 9 самбар, 8 дамжуулалтаар тус тус багаа тэргүүлэв. Харин өнгөрсөн жил Зүүн бүсийн урьдчилсан шатнаас үндсэн тэмцээний эрхээ авч байсан Малайзын "Бугануудаас" Жон Уэсли Марри 29 оноо, Толувалопэ Обаса 15 оноо, 11 самбараас бөмбөг авч багаа тэргүүлсэн байна.

Хариу тоглолт тавдугаар сарын 11-нд Улаанбаатар хотод болно.

Ийнхүү А хэсгийг Монголын Бишрэлт Металь баг нэг хожилтой тэргүүлж байна. Манай залуусын хоёр дахь тоглолт дөрөвдүгээр сарын 5-д Индонезын "Pelita Jaya Basketball" багийн талбайд болно. 

Харин тэмцээний B хэсэгт Монголын Үндэсний Дээд лигийн аварга "Broncos" буюу Хасын Хүлэгүүд баг багтсан бөгөөд дөрөвдүгээр сарын 30-д эхний тоглолтоо Тайванийн "New Taipei Kings" багийн талбайд хийнэ.

qh01961RfORr8py.png
 
ZG02zDq6vSgabjx.png

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ