NBA-ын талбайд найман тоглолт боллоо. Өнөөдрийн сүүлийн тоглолт Лос Анжелес Клипперс талбайдаа Оклахома Сити Тандер багтай энэ улирлын сүүлийн буюу дөрөв дэх тоглолтоо хийлээ. Өмнөх гурван тоглолтод Тандер илүүрхэж хожсон бол өнөөдрийн тоглолт эцсийн мөчид Тандер 103-101 харьцаагаар хожиж, энэ улиралд дөрвөн удаа таарч тоглохдоо бүгдэд нь хожлоо.
Мөн энэ улиралд 59 хожил, 12 хожигдолтой болж өрнөд бүсийг тэргүүлэгч хэвээр байна. Харин Клипперс 40 хожил, 31 хожигдолтойгоор өрнөд бүсийн найм руу уналаа.
Тус тоглолтод Шай Гилжус Александр 26 оноо, 8 дамжуулалтаар багаа тэргүүлсэн бол Асиа Хартенштэн болон Алекс Карусо нар тус бүр 14 оноо авсан бол сэлгээнээс Аарон Виггинс 19 оноог авсан байна. Эсрэг багаас Кавай Леонард 25 оноо, 10 самбараас бөмбөг авч багаа тэргүүлсэн бол Жэймс Харден 17 оноог авсан байна.
Өнөөдөр болсон бусад тоглолтын үр дүн
Нью-Орлэйн Паликанс 130-136 Детройт Пистонс
Клевлэнд Кавальерс 120-91 Юта Жазз
Филадельфи 76 119-132 Атланта Хокс
Шарлот Хорнетс 105-122 Миами Хит
Сан Антонио Спөрс 123-89 Торонто Репторс
Бостон Селтикс 129-116 Портленд Трэйл Блэйзэрс
Денвер Наггетс 116-111 Хьюстон Рокетс
Оклахома Сити Тандер 103-101 Лос Анжелес Клипперс