ATOX Esports баг "BLAST Open Spring 2025" тэмцээний эрхээ авлаа

ATOX Esports баг

Электрон тоглоомын CS2 (Counter Strike 2) төрлөөр BLAST-аас зохиож буй энэ оны хоёр дахь том тэмцээн бол 400,000 ам.доллларын шагналын сантай "BLAST Open Spring 2025" юм. Гуравдугаар сарын 19-30-ны хооронд Португалын Лисбон болон Данийн Копенхаген хотуудад болно. Тус тэмцээнд дэлхийн шилдэг 16 баг оролцох ёстой бөгөөд эхний 12 багийг дэлхийн чансаагаар шууд урьсан. Урьсан багууд дунд Монголын "The MongolZ" баг багтаж байгаа бол үлдсэн дөрвөн багийг Ази, Хойд Америк, Өмнөд Америк, Европын бүсээс сонгон шалгаруулсан юм.

Улмаар тус Азийн бүсийн шалгаруулалт өчигдөр "BLAST Rising Asia Spring 2025" нэртэйгээр болж Монголын гурав, Хятадын тав, Австралийн нэг нийт найман баг тоглосон. ATOX Esports-ын хувьд Австралийн "Rooster", Хятадын "Rare Atom" зэрэг багуудыг хожиж финалд нутаг нэгт "The Huns Esports" багийг буулган авсан.

ATOX багийнхан ердөө ганц хоногийн өмнө "IEM Dallas 2025" тэмцээний Азийн бүсийн сонгон шалгаруулалтын финалд Хятадын "Lynn Vision Gaming" багт хожигдож нэгэн том тэмцээний эрхээс мултраад байсан билээ.

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ