Монгол Улсын шигшээ багийн өргөтгөсөн бүрэлдэхүүнд Г.Дөлгөөн, Ш.Энхийн-Одыг дуудсан байна

Монгол Улсын шигшээ багийн өргөтгөсөн бүрэлдэхүүнд Г.Дөлгөөн, Ш.Энхийн-Одыг дуудсан байна

“FIBA Asia Cup 2025 Qualifiers” тэмцээний хэсгийн сүүлийн чухал хоёр тоглолтоо энэ сарын 20, 23-ны өдрүүдэд хийх Монгол Улсын шигшээ багийн өргөтгөсөн бүрэлдэхүүнийг Монголын сагсан бөмбөгийн холбоо зарлалаа. Тодруулбал, энэ сарын 20-ны пүрэв гарагт Гуам улсад 17:30 цагт Гуамын шигшээ багийн эсрэг тоглох бол 23-ны ням гарагт Улаанбаатар хотноо 13:00 цагт Японы шигшээ багийн эсрэг тоглоно. Дээрх хоёр тоглолтоос хамгийн чухал нь Гуамын эсрэг хийх тоглолт билээ. Хэрэв Мо нголын шигшээ баг тэднийг талбайд нь 12 болон түүнээс дээш оноогоор хожиж чадвал ААШТ-д оролцох боломжоо хадгалах юм. 

Монгол Улсын шигшээ багийн өргөтгөсөн бүрэлдэхүүнд дараах тамирчид дуудагджээ. Тодруулбал,

  • Б.Билгүүн (KHASIIN KHULEGUUD)
  • О.Эрдэнэцогт (BCH KNIGHTS)
  • Ч.Маргад (FAIRFAX HIGH SCHOOL)
  • Т.Ууганбаяр (BISHRELT METAL)
  • О.Энхбаатар
  • Ч.Ихбаяр (KHASIIN KHULEGUUD)
  • Э.Саруул-Эрдэнэ (KHASIIN KHULEGUUD)
  • Э.Энхбаясгалан (BISHRELT METAL)
  • Г.Болор-Эрдэнэ (ERDENET MINERS)
  • А.Азбаяр (KHASIIN KHULEGUUD)  
  • Б.Энх-амар (ETUGEN IRVESUUD)
  • Ч.Тэмүүлэн  (KHASIIN KHULEGUUD)
  • Ш.Энхийн-Дд (UTAH MENS BASKETBALL)
  • Э.Сугар-Очир (CHANGHUA BALL)
  • Д.Баясгалан (TSG GHOSTHAWKS)
  • Б.Барсболд (KHASIIN KHULEGUUD)
  • Г.Дөлгөөн (UT RIO GRANDE VALLEY)
  • Г.Балжинням ( DARKHAN UNITED) нар багтаад буй. Тэгвэл эдгээрээс Ш.Энхийн-Одоос бусад нь энэ удаа шигшээ багтаа тоглох бүрэн боломжтой аж. Тухайлбал, Г.Дөлгөөн, Э.Сугар-Очир нар эх орондоо ирсэн бол Д.Баясгалан ирэх боломжтой гэдгээ мэдэгджээ.

Ташрамд дурдахад, Саудын Арабын Жедда хотод наймдугаар сарын 5-нд эхлэх ААШТ-д одоогийн байдлаар Саудын Араб, Австрали, Япон, Филиппин, Шинэ Зеаланд, Ливан, Йордан гэсэн долоон баг өрсөлдөх эрхээ аваад байна. 

lPvI964nvpt3Jqj.png

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ