Чет Холмгрин гэмтлээсээ эргэн ирж баг нь хожил байгууллаа

Чет Холмгрин гэмтлээсээ эргэн ирж баг нь хожил байгууллаа

NBA-ын тадбай долоон тоглолт боллоо. Өнөөдөр Оклахома Сити Тандер талбайдаа Торонто Репторс багтай энэ улирлын сүүлийн буюу хоёр дахь тоглолтыг хийлээ. Эхний тоглолтод Репторс талбайдаа 37 онооны зөрүүгээр хожигдсон бол энэ удаа мөн 12 онооны зөрүүгээр буюу 109-121 харьцаагаар хожигдсон байна.

Улмаар Тандер 41 хожил, 9 хожигдолтой болж өрнөд бүсийг тэргүүлж байгаа бол Репторс 16 хожил, 36 хожигдолтой болж байна.

Тус тоглолт Чет Холмгрин гэмтлээс эргэн ирж 22 минут тоглохдоо 4 оноо, 5 самбар, 2 таслалт, 4 хаалтыг гүйцэтгэсэн бол Жэйлин Уйллиамс 27 оноогоор бага тэргүүлж, Шай Гилжус Александр 25 оноо, 6 дамжуулалт, Аарон Уйггинс 18 оноог авсан байна. Эсрэг багаас Скоти Барнес 21 оноог авсан байна.

Өнөөдөр болсон бусад тоглолтын үр дүн

Сан Антонио Спөрс 116-117 Шарлот Хорнетс
Клевлэнд Кавалерс 134
-124 Вашингтон Визардс
Милоуки Багс 110-115 Атланта Хокс
Миами Хит 86-102 Брүүклин Нетс
Филадельфи 76 112-125 Детройт Пистонс
Торонто Репторс 109-121 Оклахома Сити Тандер
Юта Жазз 127-135 Финикс Санс /нэмэлт цагт/

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ