Даллас Мавирекс баг Бостон Селтикс багийг талбайд нь буулгаж авлаа

Даллас Мавирекс баг Бостон Селтикс багийг талбайд нь буулгаж авлаа

NBA-ын талбайд өнөөдөр зургаан тоглолт боллоо. Солилцоогоор Лука Дончичийг явуулсан Даллас Мавирекс баг Бостон Селтиксийн талбайд зочлон тоглож 127-120 харьцаагаар хожлоо. Тус тоглолтын эхлэлийг Мавирекс гайхалтай хийж тэргүүллийг авч улмаар тэргүүллээ алдалгүй явсаар улирлын 27 дахь хожлоо байгуулж өрнөд бүсийн наймдугаар байрт бичигдэж байгаа бол Селтикс 36 хожил, 16 хожигдолтойгоор дорнод бүсийн 2-рт эрэмбэлэгдэж байна.

Тус тоглолтод Клэй Томпсон 25 оноогоор багаа тэргүүлсэн бол Кайри Ирвинг 19 оноо, 4 таслалт, сэлгээнээс Макси Кристи 15 оноо, Спинсер Динвиди 22 оноо, Нажи Маршил 20 оноог авсан байна. Эсрэг багаас Жэйлин Браун 25 оноогоор багаа тэргүүлсэн бол Жэйсон Тэйтум 17 оноо, Кристапс Порзингс 17 оноог авсан байна.

Өнөөдөр болсон бусад тоглолтын үр дүн

Хьюстон Рокетс 114-127 Минносато Тимбэрволвис
Орлондо Межик 90-112 Денвер Наггетс
Даллас Мавирекс 127
-120 Бостон Селтикс
Голдэн Стэйт Уорриорс 112-120 Лос Анжелес Лейкерс
Сакермэнто Кингс 102-108 Портлэнд Трэйл Блэйзэрс
Индиана Пэйсэрс 119
-112 Лос Анжелес Клипперс

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ