NBA-ын талбайд 11 тоглолт боллоо. Хэдхэн хоногийн өмнө солилцоогоор ирсэн ДиАарон Фокс шинэ баг буюу Сан Антонио Спөрс баг өнөөдөр Атланта Хокс багийн талбайд зочилж эцсийн мөчид 126-125 харьцаагаар хожлоо. Улмаар улирлыг 22 хожил, 26 хожигдолтой болсон бол Хокс 23 хожил, 28 хожигдолтой болжээ.
Тус тоглолтод шинэ тоглогч болох ДиАарон Фокс 24 оноо, 5 самбар, 13 дамжуулалт, 3 таслалтаар багаа тэргүүлсэн бол Виктор Вямбаняма 24 оноо, 12 самбар, Дэвин Васел 20 оноог авсан байна. Эсрэг багаас Трэй Янг 32 оноо, 12 дамжуулалтаар багаа тэргүүлсэн бол Оняка Оконгу 30 оноо, 12 самбар, 5 дамжуулалт, Дайсон Даниал 19 оноог авсан байна.
Өнөөдөр болсон бусад тоглолтын үр дүн
Милоуки Багс 112-102 Шарлот Хорнетс
Клевлэнд Кавальерс 118-115 Детройт Пистонс
Сан Антонио Спөрс 126-125 Атланта Хокс
Вашингтон Визардс 119-102 Брүүклин Нетс
Миами Хит 108-101 Филадельфи 76
Мемфис Гриззлис 128-107 Торонто Репторс
Чикаго Буллс 108-127 Минносато Тимбэрволвис
Голдэн Стэйт Уорриорс 128-131 Юта Жазз
Нью-Орлэйн Паликанс 119-124 Денвер Наггетс
Финикс Санс 109-140 Оклахома Сити Тандер
Орлондо Межик 130-111 Сакермэнто Кингс