Сагсан бөмбөгийн Азийн аваргуудын лигт Монголын 2 баг өрсөлдөхөөр боллоо

Сагсан бөмбөгийн Азийн аваргуудын лигт Монголын 2 баг өрсөлдөхөөр боллоо

Сагсан бөмбөгийн Азийн аваргуудын лиг буюу Basketball Champions League Asia (#BCLAsia) 2025-д МСБХ-ны Үндэсний Дээд Лигийн 2023-24 оны улирлын аварга Хасын Хүлэгүүд болон дэд аварга Бишрэлт Метал багууд оролцох болсныг FIBA буюу Олон улсын сагсан бөмбөгийн холбоо өнөөдөр албан ёсоор зарлалаа.

Манай бүст Тайвань, Тайланд, Малайз, Сингапур, Индонез улсын багууд өрсөлдөж бүсээс 2 баг Азийн аваргуудын сагсан бөмбөгийн лигт өрсөлдөнө.

Манай багууд 3 удаа зочлон тоглолт хийж, 2025 оны тавдугаар сарын 9-14-ны өдрүүдэд эх орондоо өрсөлдөгч багуудаа хүлээн авч тоглоно.

Өнгөрсөн жилээс МСБХ-ны Үндэсний дээд лиг Олон улсын сагсан бөмбөгийн холбоо зохион байгуулдаг Азийн аваргуудын сагсан бөмбөгийн лигт өрсөлдөж эхэлсэн ба эхний шатыг Монголдоо зохион байгуулсан.

Өөрөөр хэлбэл МСБХ-ны Үндэсний Дээд лигийн багууд Ази тивд зохион байгуулагдаж буй Азийн аваргуудын сагсан бөмбөгийн лиг, Зүүн Азийн олон улсын сагсан бөмбөгийн лиггэсэн топ 2 лигт өрсөлддөг боллоо.

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ