“France Football”-ын санал асуулгаар Месси тэргүүлж, Махрез хоёрт оржээ

“France Football”-ын санал асуулгаар Месси тэргүүлж, Махрез хоёрт оржээ

 Францын “France Football” сэтгүүл өөрийн цахим хуудсандаа “Алтан бөмбөг”-ийг хэнд өгөхийг хүсч байгаа талаар санал асуулгыг уншигчдын дунд явуулжээ. Тэгвэл оролцсон хөгжөөн дэмжигчдийн 34 хувь нь “Барселона”-гийн довтлогч Мессигийн төлөө саналаа өгчээ.

 Харин хоёрдугаар байрт Алжир хагас хамгаалагч, “Лестер” клубын “хөдөлгүүр” Рияд Махрез орсон бөгөөд нийт хөгжөөн дэмжигчдийн 29 хувийн санал авч. Тэгвэл “Реал”-ын довтлогч Криштиано Роналдо 25 хувийн санал авч, гуравдугаар байрт оржээ. Тэгвэл бусад өрсөлдөгчдийн хувьд хоёр хүртэл хувийн л санал авсан байна.

Мөн үүнтэй адил санал асуулгыг Мадрид хотын “Marca” сонин явуулжээ. Тус сонины санал асуулгад 100 мянган хүн оролцсон байна. Оролцогчдын 58 хувь нь Мессигийн төлөө саналаа өгсөн бол Роналдогийн төлөө 26.6 хувь өгчээ. Харин Антуана Гризманны төлөө 3.24 хувь нь саналаа өгсөн байна.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.