М.Уранцэцэг өнөөдөр АНЭУ-ыг зорино

М.Уранцэцэг өнөөдөр АНЭУ-ыг зорино

АНЭУ-ын Абу Даби хотноо жүдо бөхийн “Их дуулга” ангиллын тэмцээн энэ сарын 28-30 –ны өдрүүдэд болох билээ. Энэ жил Абу Дабид дэлхийн 33 орны 184 жүдоч өрсөлдөхөөр мэдүүлгээ өгөөд байгаа ажээ.

Тэгвэл манай улсаас ганцхан М.Уранцэцэг гавьяат л оролцох юм байна. Эмэгтэйчүүдийн 48 кг-д дэлхийн чансааг өнгөлж байгаа тэрбээр өнөөдөр АНЭУ-ыг зорих ажээ. Мөн манайхаас шүүгч М.Бөхбат тус тэмцээнийг шүүх юм байна.

Өнгөрсөн жил манай тамирчид Абу Дабигаас алт, мөнгөн медаль хүртэж байсан билээ. 60 кг-дп өрсөлдсөн Ц.Цогбаатар мөнгөн медаль хүртэж байсан бол 90 кг-д Л.Отгонбаатар аваргалж байлаа. Харин энэ жил ердөө л ганцхан тамирчин өрсөлдөх нь.

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ